Чингэлтэй дүүргийн хөлбөмбөгийн шигшээ багийн хүүхдүүд Японд бэлтгэл хийж байна
Чихэнд чимэгтэй
2024-10-25
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг Японы Шизүока мужийн Яйзү хоттой найрамдалт харилцаатай бөгөөд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд урлаг, спорт, бизнесийн олон талбарт хамтарч ажилладаг билээ. Тиймээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагчаас бүрдсэн 20 хүн өчигдөр Яйзү хотод очжээ. Сурагчид тус хотын бага, дунд сургуулийн хөмбөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тоглолт хийх юм. Тус хотын Засаг дарга Накано Хиромичи өнгөрөгч наймдугаар сард Монголд айлчилж нийтийн биеийн тамирын хөгжил, спортод суурилсан эрүүл мэнд, аялал жуулчлалын хамтын ажиллагааны тухай санал солилцсон байдаг. Өмнө нь Японы өсвөрийн сагсан бөмбөгийн баг Монголд ирж, Чингэлтэй дүүргийн сагсан бөмбөгийн ахлах ангийн шигшээ багийнхан Яйзү хотод очиж нөхөрсөг тоглолт, хамтарсан бэлтгэл хийж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.