images

Хур систем түр ажиллахгүй

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-25


   Төрийн үйлчилгээг хөнгөвчлөх зорилготой хур систем энэ бямба гарагт түр ажиллахгүй болсныг холбогдох албанаас мэдээллээ. Тодруулбал, системд маргааш өдрийн 13-22 цаг хүртэл техникийн шинэчлэл хийгдэх юм байна. Тиймээс Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон 1900-1234 лавлах дугаар ажиллахгүй гэдгийг мэдэгдээд байна. Мөн улсын бүртгэл, нийгмийн даатгал, хууль шүүх, татвар, гааль, зам тээвэр, эрүүл мэндийн зэрэг байгууллагууд энэ системээр дамжуулан үйлчилгээ үзүүлэх боломжгүй юм. ТҮЦ машинаас ялгаатай нь энэ систем нь төрийн ямарваа нэгэн үйлчилгээг авахын тулд иргэнээс ямар нэг лавлагаа тодорхойлолт шаардахгүйгээр, иргэний зөвшөөрөлтэйгээр өөр хоорондоо мэдээлэл солилцон, чирэгдэл учруулахгүй үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.