Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны гишүүнээр анх удаа монгол хүн сонгогдлоо
Чихэнд чимэгтэй
2024-10-28
UWW буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт Албанийн нийслэл Тирана хотноо өчигдөр болж Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр сонгогдлоо. Ингэснээр тэрбээр Олимпын төрлийн олон улсын спортын холбооны удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол хүн болж байна. Энэ сонгуульд 15 хүн өрсөлдсөнөөс ийнхүү Монгол, АНУ, Унгар, Катар, Португал, ОХУ, Киргизийн долоон хүн ялж зургаан жил зөвлөлийн гишүүнээр ажиллах эрх авчээ. П.Буяндэлгэр 2021 онд Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болсон нь мөн л Монголд анхных юм. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Геологийн яамны сайд асан М.Пэлжээгийн бага охин П.Буяндэлгэр нь МУИС-ийн франц хэлний ангийг дүүргэсэн байна. Улмаар 2008 онд Биеийн тамир спортын улсын хорооны гадаад харилцааны мэргэжилтэн болсон бол 2016 оноос Монголын чөлөөт бөхийн холбоонд ажиллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.