"Нүүдэлчин зам" холбоо дэлхийн хөгжмийн урлагийн үзэсгэлэнд оролцлоо
Чихэнд чимэгтэй
2024-10-28
Дэлхийн хөгжмийн урлагийн тэргүүлэх үзэсгэлэн болох "WOMEX 2024” Английн Манчестер хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд боллоо. Уг үзэсгэлэнд ЮНЕСКО-гоос итгэмжлэгдсэн “Routes Nomades" буюу "Нүүдэлчин зам" холбооны уран сайхны удирдагч Ж.Кюртэ, продюсер Ш.Номиндарь нар Монгол улсыг төлөөлөн оролцож хөгжим болон соёлын биет бус өвөө сурталчилжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны 2500 төлөөлөгч үндэсний хөгжмөө сурталчлах, хөгжмийн олон урсгалтай танилцах, шинэ хүмүүстэй харилцаа тогтоох, хамтран ажиллах зорилготой оролцсон байна. 2006 онд байгуулагдсан “Нүүдэлчин зам" холбоо нь өнгөрсөн хугацаанд Монголын 40 гаруй уран бүтээлчийн тоглолт, дагалдах соёлын арга хэмжээг дэлхийн 16 улсад амжилттай зохион байгуулсан юм. Тухайлбал, өнгөрсөн жил Францын Нант хотын музейд гарсан "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнгийн соёлын сурталчилгааны арга хэмжээг зургаан сарын турш хариуцан ажиллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.