images

Японд монгол бүжгийн дагнасан тоглолт болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-29


   Япон улсын Токио хотноо ирэх сарын 23-нд анх удаа Монголын бий биелгээ бүжгээр дагнасан тоглолтыг Монгол, Японы урлагийн агентлаг зохион байгуулах гэж байна. Токиогийн "Musashino Forest Sport Plaza" урлаг, спортын ордонд болох тус тоглолтод Монголын “Хүн” театрын бүжигчид оролцоно. Энэ тоглолт нь хоёр улс соёлын хэлэлцээр байгуулсны 50 жилийн ойн хүрээнд болж буй цуврал арга хэмжээний нэг учраас бий биелгээг япон ардын урлаг, өв соёлтой хослуулан найруулга хийсэн талаараа зохион байгуулагчид мэдээлжээ. Тоглолтын тасалбарыг 4000 иен буюу 90 мянга орчим төгрөгөөр борлуулж байгаа бол тоглолтын өдөр 4500 иенээр зарах гэнэ. Харин “Хүн” театр нь бүжиг дэглээч, МУГЖ Д.Энхгэрэлийн байгуулсан театр юм. Тэрбээр өнгөрөгч наймдугаар сард Токүшима хотод болсон япон үндэстний аваодори бүжгийн их наадамд тус улсын алдарт "Тассүйрэн" хамтлагийн бүжигчидтэй хамт бүжиглэж мэргэжлийн аваодори бүжигчидтэй хамт бүжиглэсэн анхны монгол хүн болсон юм. Мөн 2022 онд хоёр улсын найрамдалт харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатарын талбайд зохион байгуулсан монгол, япон бүжгийн "Сүүн зам" наадмыг Д.Энхгэрэл "Хүн" театрынхантайгаа зохион байгуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.