Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөх “Их хааны цом” хүртэнэ
Чихэнд чимэгтэй
2024-10-29
Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой буюу Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд анх удаа “Их хааны цом” олгохоор болсныг Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. Барилдаан 11 дүгээр сарын 2-ны 12 цагаас Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд бөхчүүдийг хоёр өдөр цахимаар бүртгэнэ. Өнгөрсөн жилийн барилдаанд улсын аварга О.Хангай, улсын гарьд Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Ц.Одбаяр, улсын харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд тэргүүтэй бөхчүүд барилдаж байжээ. Харин хамгийн анхны барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэж байв. Тэгвэл аварга Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, гарди Ө.Бат-Орших нар энэ өдөрт зориулсан барилдаанд тус бүр хоёр удаа түрүүлсэн амжилтаар бусад бөхөө манлайлдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.