images

Казахстаны компаниуд Монголын зах зээлийг сонирхож байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-29


   Манай улсад айлчилж буй Казахстаны ерөнхийлөгч К.Токаевыг дагалдан тус улсын хөдөө аж ахуй, хүнс, гадаад худалдаа, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 10 гаруй компанийн төлөөлөл Монголын ААН-үүдтэй бизнесийн олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр иржээ. Тэд өчигдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хуралдаж, бизнес эрхлэгчдийн худалдаа, эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх яриа хэлэлцээрүүд хийж, санамж бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Мөн Казахстаны талаас цахим хөжил, IT салбарт Монголын бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд хоёр тал худалдааг хөнгөвчлөх, тээвэр ложистикийг сайжруулах тал дээр санал нэгдсэн байна. Сонирхуулахад, Монгол, Казахстаны худалдааны нийт эргэлт 2019 онд 35.3 сая доллар байсан бол 2023 онд 76.7 сая доллар болж 117 хувиар нэмэгджээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.