images

Монголоос Сингапур луу шууд ниснэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-29


  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өнгөрсөн долоо хоногт Сингапурын Хүний нөөцийн сайд, Худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Тан Сий Лэнтэй уулзаж, ирэх онд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэхээр тохиролцжээ. Энэ ажил одоогоор бичиг, баримт боловсруулах шатандаа явж байгаа бөгөөд хоёр тал мөн аялал жуулчлал, залуучуудын хөгжлийг дэмжих, хүний нөөцийн чадавхжуулах талаар ярилцаж, хамтран ажиллахаар тогтсон байна. Сайд Ч.Номин тус улсад ажлын айлчлалаар очсон бөгөөд энэ үеэрээ Сингапурын спорт цогцолбор болон үндэсний стадионтой танилцаж, уг цогцолборыг бүтээн байгуулсан төслийн баг, архитекторуудтай уулзан, техникийн зөвлөгөө авч, хамтран ажиллахаар болжээ. Үүний дараа "CNBC" олон улсын сувагт Монголын аялал жуулчлалын талаар ярилцлага өгсөн байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.