Монгол тэмээний ноосон хөнжил Украины фронтод эрэлт ихтэй байна
Чихэнд чимэгтэй
2024-10-30
Украинд дайтаж буй орос цэргүүдийн дунд, Монголд үйлдвэрлэсэн ноосон хөнжил эрэлт ихтэй байгаа талаар “Буряад үнэн” сонин өчигдрийн дугаартаа мэдээллээ. Украинд байлдаж буй нутгийнхаа цэргүүдэд саяхан монгол тэмээний ноосон хөнжил илгээсэн Агын буриадуудын төлөөлөл энэ талаар нотлон өгүүлснийг “Буряад үнэн” сонин эш татсан байна. Хөнжил, бүтээлгээс гадна дулаан гудас болдог төдийгүй, норвол амархан хатдаг нь энэ бүтээгдэхүүний давуу тал бөгөөд хүйтний улирал ойртож байгаа тул цэргүүдэд улам хэрэгцээтэй болж байгаа аж. Галын шугаманд байлдаж буй Агын буриад цэргүүд нутгаасаа монгол ноосон хөнжил хүлээн авсандаа ихэд талархаж, цагаа олсон энэ бэлэгт туйлаас олзуурхаж байгаа талаар “Буряад үнэн” сонин бичсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.