Б.Болдсайхан эмчийн баг гурван аймагт үзлэг хийхээр мордов
Чихэнд чимэгтэй
2024-10-30
"Зүрх мартахгүй” төслийн эмч, мэргэжилтнүүд Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт ажиллахаар болжээ. Б.Болдсайхан эмчээр ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг өнөө өглөө замдаа гарсан бөгөөд оройн 18 цаг гэхэд Завхан аймгийн Улиастай хотод үзлэгээ эхлүүлэх аж. Улмаар Говь-Алтай, Баянхонгор аймгуудаар 11 дүгээр сарын 2-ныг хүртэл шахуу цагийн хуваариар явж, аймгийн төв болон ойролцоох сумдад үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийх юм байна. Иймд орон нутгийн иргэдийг үзлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдаж, зар мэдээллийг олон хүнд түгээхийг багийнхан хүслээ. Зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчлэх зорилготой уг төслийг зүрхний эмч, "УБ Сонгдо" эмнэлгийн захирал Б.Болдсайхан санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээндээ хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийж эмчлэхээс гадна 21 аймагт үзлэг, оношилгоо зохион байгуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.