images

Монгол эмэгтэй хутга шидэлтийн ДАШТ-д оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-04


   Хутга шидэлтийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-19-ний өдрүүдэд Беларусийн нийслэл Минск хотноо болох гэж байна. Тус тэмцээнд манай улсаас Б.Амарбаясгалан, Т.Энхтөгөлдөр, Г.Эрдэнэбилэг нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд тэд энэ сарын 7-ны өдөр эх орноосоо мордоно. Монголоос анх 2022 онд Б.Должинсүрэн, Б.Амарбаясгалан нар ДАШТ-ий эмэгтэйчүүдийн дөрвөн метрийн зайнаас хутга шидэх төрөлд оролцож, нэг, хоёрдугаар байранд шалгарч байв. Мөн Т.Энхтөгөлдөр эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөж байжээ. Б.Амарбаясгалан, Б.Должинсүрэн нар өнгөрсөн онд ОХУ-ын Уфа хотод болсон олон улсын спортын наадмаас мөнгө, хүрэл медаль, багийн дүнгээр хүрэл медаль хүртэж байжээ. Харин тэргүүн байрыг ОХУ, дэд байрыг Беларусийн баг эзэлж байв. Сонирхуулахад, Б.Амарбаясгалан нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын криминалистикийн шинжээч бол Б.Должинсүрэн нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч ажээ. Б.Должинсүрэн ДАШТ-ийг энэ жил өнжиж байгаа аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.