Монголын мотоциклын зах зээлийн борлуулалт 65.8 хувиар нэмэгджээ
Чихэнд чимэгтэй
2024-11-05
Монголын мотоциклын зах зээл энэ онд борлуулалтын шинэ дээд амжилт тогтоож, оны эхний есөн сард борлуулалт нь 65.8 хувиар нэмэгджээ. Манай зах зээлд Хятадын “Shineray” компани тэргүүлж байгаа бол тус компанийн “XF150” загварын мотоцикл хамгийн их зарагджээ. 2023 онд Хятадаас 21494 мотоцикл импортоор оруулж ирж худалдсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 29413 мотоцикл худалдсан байна. Монголд мотоциклоос гадна скүүтерийн зах зээл хурдацтай тэлж байгаа юм. Монголын мотоциклийн зах зээлд Хятадын “Shineray”, “Dayun”, “Haojue”, ”Zhujiang”, Японы “Yamaha”, Европын “GasGas” тэргүүлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.