Монгол улсаас Хонконг руу өдөрт хоёр нислэг үйлддэг болно
Чихэнд чимэгтэй
2024-11-05
Монгол улсаас Хонконгод суугаа Ерөнхий консул О.Хулан “South China Morning Post” сонинд ярилцлага өгсөн байна. Тэрбээр Монголын тал Хонконг руу илүү олон нислэг үйлдэж, визгүй аялал жуулчлалыг нэмэгдүүлж, Хонконгийн иргэдэд Монгол орноо сурталчлах хүсэлтэй байгаа талаар ярьжээ. Одоогоор Монгол улсаас Хонконг руу зуны улиралд долоо хоногт ес, өвлийн улиралд таван нислэг үйлдэж байгаа бол ирэх жилээс МИАТ ХК өдөрт хоёр нислэг үйлддэг болох гэж байгаа аж. Учир нь, монголчууд Хонконгоор дамжин Энэтхэг, Австрали, Сингапурыг зорьдог бөгөөд энэ чиглэлийн нислэгийн эрэлт их, нийлүүлэлт бага байгаагаас онгоцны суудал олдоход хүндрэлтэй байгаа тул нислэгийн тоог нэмэхээр болсон байна. Мөн тэрбээр Монголын агаарын тээвэрлэгч нартай код хуваалцдаг Хонконгийн “Cathay Pacific Airways” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Монголд төлөөлөгчдөө илгээсэн тухай ярьжээ. Мөн Монголын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид Хонконгийн талтай хамтран ажиллах хүсэлтэй байгааг дурдсан байна. Одоогийн байдлаар Монгол, Хонконгийн иргэд хоорондоо 14 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй. Өнгөрсөн онд Монголын 16 мянган иргэн Хонконгод очсон бол Хонконгийн 2400 иргэн Монголд иржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.