Дэлбэрэлт өртсөн байрыг оршин суугчдын хүсэлтээр буулгахаар болжээ
Чихэнд чимэгтэй
2024-11-05
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн ойролцоо их хэмжээний хий тээвэрлэж явсан ачааны машины дэлбэрэлтэд ойролцоох 207 дугаар байр өртөж ихээхэн хохирол учирсан билээ. Тэгвэл мэргэжлийн байгууллагууд тус байрыг дахин ашиглах боломжгүй гэдэг дүгнэлтийг гаргажээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 10-нд Барилгын техникийн хяналтын улсын ахлах мэргэжилтний дүгнэлт гарч, 25-ны өдөр тус газрын удирдлагууд дээрх шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. Нийт зургаан мэргэжилтэн газар дээр нь дахин хяналт шалгалт явуулж, зарим давхарт нь бетонд хэв гажилт үүссэн, зарим газарт хэтэрхий их шатсанаас бат бэх чанар алдагдсан хэмээн дүгнэжээ. Иймд уг байрыг буулгах шийдвэрийг оршин суугчдын 90 хувь нь дэмжсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.