images

Монголын Япон хэлний багш нарын холбоог шагнажээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-06


   Монгол, Япон улсын соёлын хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа тул өнгөрсөн хугацаанд хоёр улс хэл, соёл, урлагийн талбарт хамтран хийж хэрэгжүүлснээ дүгнэж байна. Тухайлбал, Монголын Япон хэлний багш нарын холбоо 2024 оны Японы сангийн нэрэмжит шагнал хүртсэнийг өнгөрөгч сарын 16-нд холбооны тэргүүн Э.Батжаргал нарын долоон багш Токиод гардан авчээ. Анх 1975 онд МУИС-д япон хэлний анги нээгдсэн бол 1993 онд Япон хэлний багш нарын холбоо албан ёсоор байгуулагдаж 1998 онд Хууль зүйн яаманд бүртгүүлсэн түүхтэй. Япон хэлний боловсролын хүрээлэнгийн 2021 оны судалгаагаар Монголд япон хэл заадаг ерөнхий боловсролын сургууль 28, их сургууль 24, хувийн хэлний сургууль 66 байсан бол багш нарын холбоонд 360 багш бүртгэлтэй аж. Тус холбоонд боловсролын бүх шатанд япон хэл заадаг багш нар байдаг бөгөөд 30 дахь жилдээ япон хэлний илтгэлийн тэмцээн зохион байгуулснаас гадна жилд хоёр удаа таван түвшинд хэлний шалгалт авч, ханз үсгийн наадам зохион байгуулж, сэтгүүл хэвлэдэг байна. Энэ оны долоодугаар сард манай улсад 2000 хүн япон хэлний шалгалт өгсөн бол ирэх 12 дугаар  сард 2400 хүн шалгалт өгөх ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.