Сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглолоо
Чихэнд чимэгтэй
2024-11-06
Боловсролын сайд П.Наранбаяр сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглосон тушаал гаргалаа. Тушаалд өмчийн хэлбэр үл харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын эрхлэгч, захирал, ректор нарт хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ. Тухайлбал, электрон тамхины эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөний талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалт, нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах, электрон тамхи хэрэглэдэг сурагчидтай уулзаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургуулийн дүрэм, дотоод хэм хэмжээнд сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглосон зохицуулалт тусгахыг даалгасан байна. Ингэхдээ мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахыг сануулжээ. Мөн эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулан электрон тамхины хор нөлөө, эрүүл мэндэд учрах эрсдэлийн талаар ярилцаж, ойлгуулахыг уриалсан байна. Боловсролын сайдын энэ тушаал ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудад бүгдэд нь хамаарах захиргааны хэм хэмжээний акт юм. Сонирхуулахад, Франц, Сингапур, Их Британи, Австрали, Вьетнам, Тайвань зэрэг улсууд электрон тамхийг хуулиар хориглоод байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.