images

Монголын компани Хятадын эрчим хүчний аварга компанитай гэрээ байгуулжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-07


   Шанхай хотноо болж буй Хятадын Олон улсын импортын үзэсгэлэнд оролцож буй Монгол, Индонез, ӨАБНУ, АНУ, Герман зэрэг 14 орны 45 компани “CHN Energy Investment” групптэй гэрээ байгууллаа. Уг гэрээгээр Хятадын тал өндөр чанартай нүүрс, тоног төхөөрөмж, бүрдэл хэсэг, дэвшилтэт технологийн үйлчилгээ импортоор авахаар болсон бөгөөд үнийн дүн нь 2.65 тэрбум доллар хүрч байгаа аж. Хятадын Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах, зах зээлээ өргөтгөх бодлого баримталж байгаа тул тус компани сүүлийн долоон жилийн хугацаанд 12 тэрбум долларын худалдан авалт хийжээ. Хятадын хамгийн том эрчим хүчний нийлүүлэгч болох тус компани сүүлийн жилүүдэд цэвэр эрчим хүч гарган авахад анхаарч, эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрчимжүүлж байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.