images

Азийн залуучуудын III наадамд оролцох урилга ирүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-07


   Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо 2025 оны есдүгээр сарын 7-20-ны өдрүүдэд Азийн залуучуудын III наадам болно. Тус наадамд баг тамирчдаа оролцуулах, зохион байгуулах хороонд нэгдэн ажиллах албан ёсны урилгыг Азийн Олимпын зөвлөлөөс Монголын Үндэсний Олимпын хороонд ирүүлжээ. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог тус наадам анх 2009 онд Сингапур улсад, 2013 онд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдож, 2017, 2021 онуудад цуцлагдаж байв. Манай тамирчид Сингапурт зохиогдсон анхны наадамд 27 тамирчны бүрэлдэхүүнтэй, 2013 оны удаах наадамд 65 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцон гурван хүрэл медаль хүртсэн түүхтэй. Энэ жилийн наадам 22 спортын төрлөөр болж, 45 орны баг тамирчид оролцоно. Тухайлбал, хөнгөн атлетик, 3х3 сагсан бөмбөг, жүдо, таэквондо, хөлбөмбөг, ширээний теннис, хүндийг өргөлт, усанд сэлэлт зэргээр Азийн шилдгүүд хоорондоо өрсөлдөх юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.