images

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын ерөнхий сайд Ли Чяньтай уулзлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-07


   Хятадад ажлын айлчлал хийж, Шанхай хотноо энэ сарын 5-10-ны хооронд болж буй долоо дахь удаагийн Хятадын Олон улсын импортын үзэсгэлэнд оролцсон ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын ерөнхий сайд Ли Чяньтай уулзжээ. Энэ үеэр Ли Чянь Монгол улсыг хөршийн дипломат харилцааныхаа тэргүүнд тавьж, нөхөрсөг хамтын ажиллагаагаа өндрөөр үнэлдэгээ хэлжээ. Улмаар манай улстай худалдаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, боомтын холболт, уул уурхай, усан цахилгаан станцын дэд бүтцийн бүтээн байгуултад хамтран ажиллахаа илэрхийлэв. Харин манай улс эрчим хүч, хот төлөвлөлт, цөлжилтийг бууруулах, хиймэл оюун ухаан, ногоон хөгжил, хүний нөөцийн талбарт харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлжээ. Сонирхуулахад, Л.Оюун-Эрдэнэ Шанхайн үзэсгэлэнгийн нээлтэд үг хэлсэн бөгөөд тус үзэсгэлэнд “Fortune Global”-д жагсдаг 500 компанийн 297 нь оролцож байна. Мөн хэд хэдэн улсын ерөнхий сайд нар, 120 гаруй орны 3496 компани оролцож байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.