images

Монгол оюутан 35 сая жилийн өмнөх тэмээн хяруулын судалгааг хийжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-07


   ШУТИС-ийн оюутан М.Бадамханд 35 сая жилийн өмнөх тэмээн хяруулын олдворт судалгаа хийж, эхний үр дүнгээ өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Миннеаполис хотод болсон Сээр нуруутны палеонтологийн олон улсын хуралд танилцуулжээ. Тэрбээр судалгаагаа Байгалийн түүхийн музейн палеонтологич Ж.Мягмарсүрэнтэй хамтран хийсэн бөгөөд судалгааны ажлыг палеонтологич, доктор М.Болорцэцэг удирдан явуулсан байна. Дорноговь аймгийн нутгаас олдсон тэмээн хяруулын олдвор дээр 10 сарын турш хийсэн судалгаагаа М.Бадамханд АНУ-д очиж танилцуулсан нь энэ ажээ. Энэ ажлаа тэрбээр удахгүй хэвлүүлнэ. Судлаачид дараагийн удаад, Өмнөговь аймгаас олдсон махчин динозаврын шинэ шүд болон эвэрт динозаврын шинэ олдвор дээр ажиллахаар төлөвлөжээ. Сонирхуулахад, М.Бадамханд нь Монголын динозавр судлалын хүрээлэнгийн "Өсвөрийн судлаач" хөтөлбөрт шалгарч 2018 он буюу есдүгээр ангиасаа хойш палеонтологийн шинжлэх ухааныг тууштай сонирхон судалж, одоо ШУТИС-д суралцаж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.