images

Чехэд 2178 монгол оюутан суралцаж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-07


   Бүгд найрамдах Чех улсад 13569 монгол иргэн албан ёсоор бүртгэлтэй амьдарч байгаагаас 2178 нь сурагч, оюутан байна. Үүний дотор 2024 оны “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр хамгийн сүүлд 29 оюутан суралцахаар очжээ. Монгол, Чех улсын Боловсролын яамны 2019 оны хэлэлцээрээр багш, бакалавр, магистр, докторын оюутан, судлаач солилцооны богино хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал, Чехийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр МУИС-ийн Слав судлалын тэнхимд чех хэлний багш ажиллаж эхэлсэн бөгөөд тус улсын Менделийн их сургууль ХААИС-тай ойн аж ахуй, ойн мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтран ажиллаж байгаа билээ. Тэгвэл Чехийн Элчин сайд Ян Вытопил өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяртай уулзах үеэрээ багш, оюутан солилцооны хөтөлбөрийн квот болон чех хэл сурч буй оюутнуудын тоог нэмэгдүүлэх, чех оюутнууд суралцах боломжтой Монголын их сургуулиудын мэдээлэл, зөвлөмжийг шинэчилж авах зэрэг саналыг хэлжээ. энэ саналыг Боловсролын сайд П.Наранбаяр дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.