images

Мотоциклчин П.Мөрөн Саудын Арабын элсэн цөлд уралдана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-07


   47 дэх удаагийн "Дакар ралли" уралдаан ирэх оны нэгдүгээр сарын 3-17-ны өдрүүдэд Саудын Арабын элсэн цөлд болно. Уралдаанд Монголоос ОУХМ П.Мөрөн мотоциклын ангилалд уралдахаар болжээ. Тэрбээр энэ уралдааны хамгийн залуу тамирчдын нэг бөгөөд 141 хувийн дугаартай уралдана. П.Мөрөн дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг “Торгоны зам” олон улсын авто ралли уралдаанд энэ жил дэд байр эзэлсэн бол Монголын автомашин, мотоциклын спортын холбооны ерөнхийлөгч Г.Батхүү агсны нэрэмжит “Монгол ралли-2024” холын зайн улсын аварга шалгаруулах уралдааны тэргүүн байрын эзэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.