Цусны доноруудыг хүндэт иргэнээр өргөмжлөв
Чихэнд чимэгтэй
2024-11-08
Жил бүрийн 10 дугаар сарын 29-нд тохиодог Нийслэлийн өдрөөр 100-аас дээш удаа цусаа хандивласан хүндэт доноруудад Нийслэлийн засаг даргын нэрэмжит шагнал олгож ирсэн уламжлалтай. Энэ удаа Улаанбаатар хотын "Хүндэт иргэн" тэмдгийг мөнгөн донор Ц.Цэвээнпүрэв, Ж.Даваадагва, Б.Гантулга, хүндэт донор Д.Хаянхярваа нарт, "Нийслэлийн тэргүүний ажилтан" цол тэмдгийг мөнгөн донор Ч.Анхбаяр, Д.Баттөр, Л.Нацагдорж, Д.Даваажаргал, Э.Дашгарав нарт гардуулжээ. Тэд өчигдөр Цус сэлбэлт үндэсний төв дээр шагналаа гардаж авсан байна. Сонирхуулахад, эрүүл хүн нэг удаа 250-400 мл цус өгөх боломжтой бөгөөд энэ нь 36-70 цагийн дотор нөхөн төлждөг. Улмаар эмчийн үзлэг, шинжилгээгээр тэнцсэн тохиолдолд эрэгтэй хүн хоёр, эмэгтэй хүн гурван сарын дараа дахин цусаа өгч болдог байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.