images

Өмнөд Солонгос улс монголчуудад тохирсон далайн хөтөлбөр санал болгоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-12


   Өмнөд Солонгосын Далай болон загасчлалын сайд Кан До-Хён өчигдөр Олон улсын далайн байгууллагад 10.4 тэрбум вон буюу 7.45 сая долларын тусламж өгөхөөр болсноо зарлалаа. Далайн мэргэжилтнүүд бэлтгэхийг дэмжих төсөлд олгож буй энэ хөрөнгөөр Өмнөд Солонгосын Далайн шинжлэх ухаан, технологийн хүрээлэн гадаадын оюутнуудыг сонгон шалгаруулж эргийн инженеринг, далайн бохирдлоос сэргийлэх чиглэлээр магистрын хөтөлбөрт сургах юм байна. Мөн Монгол болон Карибын тэнгисийн бүсийн орнуудад тохирсон хөтөлбөр санал болгож далайн секторын удирдлага, техник, эрх зүйн орчноор хангах ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.