“Miss International” тэмцээний шилдэг 20-д Б.Сувд-Эрдэнэ шалгарлаа
Чихэнд чимэгтэй
2024-11-14
Японы Токио хотноо болсон 62 дахь удаагийн “Miss International” гоо бүсгүйн тэмцээний шилдэг 20 оролцогчийн нэгээр Монгол улсаа төлөөлөн оролцсон Б.Сувд-Эрдэнэ шалгарлаа. Тэрбээр 21 настай, АШУҮИС-ийн шүдний эмчийн ангийн оюутан, волейбол тоглодог, ардын дуу дуулдаг нэгэн юм. Харин энэ удаагийн тэмцээний ялагчаар Вьетнамын Хюинь Тхи Тхань Тхюи тодорлоо. Тэрбээр тус тэмцээнд оролцсон анхны вьетнам мисс болж, улмаар түрүүлснээр түүхэн амжилтын эзэн болжээ. Энэ жилийн тэмцээнд 75 улсын гоо бүсгүй өрсөлдсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.