images

Монгол брэнд Нью-Йоркт салбараа нээжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-15


   АНУ-ын Нью-Йорк хотын “Oculus” төвд Монголын гутал үйлдвэрлэгч “Чиг” компани салбараа нээжээ. “Чиг” гутлын брэнд нь жилд 1490 ширхэг үхрийн шир, 3226 ширхэг хонь, ямааны арьсийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэж байгаа 20 жилийн туршлагатай компани ажээ. “Oculus” нь өвөрмөц хэв маяг, орчин үеийн архитектурын шийдлээрээ аялагч, жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг бөгөөд Нью Йоркийн Манхэттэн дүүрэг дэх Олон улсын худалдааны төвтэй залгаа худалдаа, үйлчилгээний нэг томоохон цэг юм. Метроны 12 шугамын уулзварт байдаг тус төвөөр долоо хоногт нэг сая гаруй хүн үйлчлүүлдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.