"Rolls-Royce" машинаа мөргүүлж олон сая юанийн хохирол амссан эзэн эмэгтэй төлбөр авахаас татгалзжээ
Чихэнд чимэгтэй
2024-11-15
Саяхан Хятадын өмнөд хэсгийн Гуанжоу хотод ачааны машин буруу эргэлт хийж, ягаан өнгийн "Rolls-Royce" машинтай мөргөлдсөн осол гарчээ. Замын цагдаа нарын дүгнэлтээр, дүрмийн бус үйлдэл хийсэн ачааны машины жолоочийг буруутай гэж үзсэн бөгөөд ослын улмаас "Rolls-Royce" автомашины урд гүпер, капот бүрэн гэмтэж 6 сая гаруй юанийн хохирол учирсан байна. Гэвч машины эзэн, хатагтай Жү “Douyin” сүлжээн дээр ослын тухай мэдээг нийтэлж, ачааны машины жолоочоос засварын төлбөр авахгүй гэдгээ мэдэгджээ. Осол гаргасан ачааны машины жолоочид даатгалын байгууллага ердөө 1 сая юань олгох боломжтой байсан аж. Хатагтай Жү "Ачааны машины жолоочтой ярилцсаны эцэст, амьдрахын төлөө олон цагаар ажилладгийг нь, мөн түүний хийж буй үйлс бусдын сайн сайхны төлөө байдгийг олж мэдсэн” гэжээ. Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт тэрбээр ачааны машины жолоочтой хоёул ширээний ард суугаад инээлдэж байх бөгөөд жолооч түүнд талархлаа илэрхийлж бизнест нь өндөр амжилт хүссэн байна. Энэ сайхан мэдээ Хятадын олон нийтийн сүлжээгээр маш хурдан тархаж, Жү овогтын цахим дагагчдын тоо 1.4 сая хүрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.