9.5 тэрбум доллароор монголчууд гадаадаас юу авав?
Чихэнд чимэгтэй
2024-11-15
Энэ оны эхний 10 сард Монгол улсад импортоор оруулж ирсэн бараа, материалын үнийн дүн 9.57 тэрбум доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.02 тэрбум доллар буюу 26.7 хувиар нэмэгджээ. Худалдан авсан барааны дийлэнх үнийн дүн, нийт импортод эзлэх хувийг харуулбал дараах байдалтай байна.
1. Нефтийн бүтээгдэхүүн. 1.7 тэрбум доллар буюу 18.6%.
2. Суудлын автомашин. 908 сая доллар буюу 9.8%.
3. Ачааны автомашин. 609 сая доллар буюу 6.4%.
4. Телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппаратууд 206 сая буюу 2.2%.
5. Халуунаар цувиж, давтаж, мушгисан, чанаржуулаагүй гангаар хийсэн бусад цулдан ба туйван. 173 сая доллар буюу 1.8%.
6. Хар төмрөн бүтэц, тэдгээрийн эд анги, барилгын эдлэл. 164 сая буюу 1.7%.
7. Цахилгаан эрчим хүч. 161 сая буюу 1.7%
8. Шороо чулуу ялгах, шигших, таллах, зуурах, холих машин, механизм. 148 сая буюу 1.6%.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.