Галд өртсөн уран зургуудийг уг эхээр нь сэргээн үзүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-11-18
Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт одоогоос 15 жилийн өмнө гарсан түймэрт дүрслэх урлагийн 1000 орчим бүтээл өртөж гэмтсэн билээ. Тэдгээр нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн сор бүтээлүүд байсан юм. Тэгвэл тухайн үед галд шатсан 25 уран зураг, таван хосгүй бүтээлийн AR технологид суурилсан тусгай үзэсгэлэнг “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд дэлгэх гэж байна. Тодруулбал, гэмтэлтэй бүтээлүүдийн дэргэд байрлуулсан виртуал тайлбарлагч руу гар утасны камерыг чиглүүлэхэд тусгай хөгжүүлсэн аппликэйшнээр дамжуулан уран зургуудыг уг эхээр нь сэргээн үзүүлэх юм. Виртуал тайлбарлагч нь англи, монгол болон дохионы хэлээр тайлбарлана. Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд технологи болон контент хөгжүүлэлтийг "Аргун холдинг" компани гүйцэтгэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.