images

Б.Амарбаясгалан хутга шидэлтийн ДАШТ-ий хошой мөнгөн медальтай боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-19


   Хутга шидэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-17-ны өдрүүдэд Беларусийн нийслэл Минск хотын хөнгөн атлетикийн Олимпын бэлтгэлийн улсын төвд болж, есөн орны баг 34 багц медалийн төлөө өрсөлдлөө. Тус тэмцээнд дөрвөн метрийн зайнаас хутга шидэх эмэгтэйчүүдийн ангилалд оролцсон Монголын тамирчин Б.Амарбаясгалан мөнгөн медаль хүртжээ. Энэ жил 26 настай, Шүүх шинжилгээний ерөнхий газарт криминалистикийн шинжээчээр ажилладаг Б.Амарбаясгалан нь энэ спортоор гурав дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд 2022 оны ДАШТ-д оролцон мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн өнгөрсөн онд ОХУ-ын Уфа хотод болсон олон улсын наадамд дэд байр эзэлж байв. Харин энэ удаагийн тэмцээнд амжилтаа бататган мөнгөн медалийн эзэн болсон бол эрэгтэйчүүдийн ангилалд оролцсон Т.Энхтөгөлдөр шагналт байр эзэлжээ. Ингэснээр Монголын баг тамирчид нэгдсэн дүнгээр гуравдугаар байрт шалгарч, цом, өргөмжлөл хүртэв. Тэмцээн өсвөр, залуучууд болон насанд хүрэгчдийн ангиллаар ганцаарчилсан болон багийн төрлүүдээр явагдсан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.