images

Бээжин: Монголын шигшээ баг дугуйн олон улсын тэмцээнд түрүүллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-19


  Монголын дугуйчид энэ сард Хятадад болсон олон улсын хоёр тэмцээнд амжилттай оролцлоо. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Бээжин хотын баруун хэсгийн уулархаг бүсэд болсон хоёр өдрийн уралдаанд манай шигшээ баг тэргүүн байр эзэлжээ. Уралдааны эхний өдөр ОУХМ Б.Мягмарсүрэн тавдугаар байр, хоёр дахь өдөр ОУХМ С.Жамбалжамц гуравдугаар байранд шалгарснаар багийн нийлбэр дүнгээр ийнхүү тэргүүлсэн байна. Энэ сарын 9-10-ны өдрүүдэд болсон "Tour of Zhaotong" дөрвөн өдрийн уралдаанд ОУХМ Б.Идэрболд гуравдугаар байранд шалгарсан бол гурван өдрийн уралдаанд ОУХМ Б.Мягмарсүрэн, С.Жамбалжамц нар хоёр, гуравдугаар байранд шалгарч, сүүлийн өдрийн өндөр уулын тэмцээнд Хятадын "Ском" багийн монгол дугуйчин Б.Идэрболд гуравдугаар байранд шалгарчээ. 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.