"Улаанбаатар ММС Энержи" баг "Их дуулга"-ын финалд өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2024-11-19
Дэлхийн 3×3 сагсан бөмбөгийн тамирчид бүтэн жилийн турш тив, дэлхийн "Их дуулга" тэмцээнүүдэд оролцон чансааны оноо өндөртэй нь оны төгсгөлд финалын тэмцээнд өрсөлддөг уламжлалтай. Тэгвэл энэ жил "Их дуулга" тэмцээнүүдээс цуглуулсан оноогоороо 14 баг шалгарч, манай улсаас "Улаанбаатар ММС Энержи" баг аравдугаарт бичигдэн финалд өрсөлдөхөөр болжээ. Энэ багт Д.Дэлгэрням, Марко Дугосия, Э.Дөлгөөн, Стив Сир нар багтаж буй. "Их дуулга"-ын финал 11 дүгээр сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Хонконгод болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.