"Netflix" компани Монголын эзэнт гүрний тухай кинонд жүжигчин сонгон шалгаруулна
Чихэнд чимэгтэй
2024-11-21
АНУ-ын Калифорни хотод төвтэй "Netflix" компани Монголын эзэнт гүрэн болон Чингис хааны ууган хүү Зүчийн тухай олон ангит кино бүтээхээр болжээ. Кинонд тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалтын зарыг “Mongol Film Distribution” болон “Filmbridge” компанийн захирал Н.Цогтбаяр “Фэйсбүүк” хуудсандаа нийтэлжээ. Киноны Монгол дахь сонгон шалгаруулалтыг Н.Цогтбаяр хариуцан жүжигчдийн танилцуулга болон 10-15 гэрэл зургийг [email protected] буюу өөрийн цахим шуудангаар хүлээн авч байгаа ажээ. Кинонд Чингис хаан, Бөртэ хатан, Сархан хатан, Тэмүжин, Зүчи, Сүбээдэй, Цагаадай, Өгөдэй, Бат, Алага Бэхи, Толуй, Тоорил ван, Жамух нарын дүрд 15-50 настай жүжигчдийг сонгон шалгаруулах юм байна. Мөн жүжигчдэд ярианы англи хэлний мэдлэгтэй байх шаардлага тавьж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.