Кэмбрижийн их сургуулийн судлаач Т.Ганбаатар монголчууддаа судалгаагаа танилцуулав
Чихэнд чимэгтэй
2024-11-21
Их Британи дахь монголчуудын холбоо, Оюутны холбоо, “Цахим өртөө” холбоо хамтран зохион байгуулдаг “Оюунлаг оршихуй” ээлжит уулзалтынхаа зочноор Кэмбрижийн их сургуулийн Химийн инженер болон биотехнологийн тэнхимийн судлаач, доктор Т.Ганбаатарыг урьж түүний судалгааны ажлын талаар ярилцжээ. Тэдний уулзалт Лондон хотын “Кэнсингтон” академид өнгөрөгч бямба гарагт болж Т.Ганбаатар Х/gamma-ray бүртгэгч төхөөрөмж болон нарны зай хураагуурын технологийн бүтээлийн талаарх эрдэм шинжилгээний ажлаа монголчууддаа танилцуулж тэдний сонирхсон асуултад хариулсан байна. Тэрбээр хүний биед хор нөлөөгүй шинэ түвшний рентген туяа гаргаж авах төслийн багийн нэг хэсгийг ахлан докторын дараах судалгааны ажлаа Кэмбрижийн их сургуульд урилгаар хийж байгаа юм. МУИС-ийг химийн инженер мэргэжлээр төгссөн Т.Ганбаатар, нанотехнологийн чиглэлээр “Шинэ Монгол” технологийн дээд сургуульд магистраар суралцаж, Япон улсын Кюүшүгийн их сургуульд химийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Гэрэл зургийг AzaaStudio.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.