images

CU эмзэг бүлгийнхэнд тусалдаг буяны санд 340 сая төгрөг хандивлажээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-11-21


   Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын эмзэг бүлгийнхний хүүхдүүдэд зориулсан "Нарны хүүхдүүд" цэцэрлэг ажиллуулдаг “Veloo Foundation сан 340 сая төгрөгийн хандив хүлээн авлаа. Хандивыг CU сүлжээ дэлгүүрийн толгой компани “Premium nexus” болон “Premium concrete” компани хамтран олгожээ. Эдгээр нь хүнсний худалдаа, зочид буудал, нийтийн хоол, аялал жуулчлал зэрэг хэд хэдэн салбарт бизнес эрхэлдэг “Premium группийн охин компаниуд юм. Канадын иргэн Жюли Вэлүүгийн байгуулсан “Veloo Foundation” сан Монголд 2013 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд  Сонгинохайрхан дүүрэгт нийт мянга гаруй ортой гурван цэцэрлэг барьснаас гадна Улаанчулуутын хогийн цэг зэрэг эмзэг бүлгийнхэн олноор байдаг газруудыг хамарсан хүмүүнлэг, эрүүл мэнд, боловсролын олон төслийг сүүлийн 10 гаруй жил тасралтгүй хэрэгжүүлж ирсэн байна.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.