Харшийн сүлд модны наадам 66 дахь жилдээ болно
Чихэнд чимэгтэй
2024-12-16
Монголын Хүүхдийн ордон Харшийн сүлд модны наадмыг 65 жилийн турш зохион байгуулж иржээ. Өөрөөр хэлбэл, энэ наадам нь Хүүхдийн ордон 1958 онд байгуулагдсанаас хойш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жил “Гайхамшигт ертөнц” сэдвийн хүрээнд 12 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд болох гэж байна. Улмаар тоглолтод оролцох уран бүтээлч хүүхдүүд, зохион байгуулагчид бэлтгэл ажилдаа орж, сүлд модны гэрлээ асаагаад байна. Өнгөрсөн жилийн 65 дахь удаагийн наадамд Хүүхдийн ордны 60 гаруй уран бүтээлч хүүхэд оролцож, шинэ жилийн баяраа тэмдэглэж, шилдэг үзүүлбэрүүдээ толилуулсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.