images

Австрали: Сиднэйн сургууль монгол сурагчдадаа зориулан хос хэлний хөтөлбөр хэрэгжүүлж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-12-16


   Австралийн Сиднэй хотын ”Concord West” улсын сургуулийн сурагчдын дөрвөний нэг нь монгол хүүхдүүд болсон тул тус сургууль монгол, англи хэлээр суралцах сургалтын шинэ хөтөлбөр нэвтрүүлсэн талаар SBS телевиз мэдээллээ. ”Concord West” сургуульд төрөлх хэл нь англиас ондоо хүүхдүүдэд туслах багшаар ажилладаг Кэй Ясугийн ярьснаар бол монгол хэлний эх сурвалж, сургалтын материал тааруухан байсан ч цахим болон бусад эх сурвалжийг ашиглан өөрсдөө сургалтын бааз бүтээж, туслах багшаар монгол хүн ажилд авчээ. Мөн хүүхдүүдийн суралцах ая тухтай орчныг бүрдүүлж, англи хэл сурахад нь тусалж, эцэг эхчүүдтэй нь хамтран ажиллахаас гадна монгол соёлын арга хэмжээ зохион, шагайн харваа, уламжлалт монгол бичгийн сургалт орох зэргээр монгол хүүхдүүдийг бүхий л талаар дэмжиж байгаа гэнэ. Сонирхуулахад, ”Concord West” нь 1929 онд байгуулагдсан бага сургууль ажээ. 

   Монгол улсаас Австралид суугаа Элчин сайд Д.Даваасүрэнгийн SBS телевизэд хэлснээр манай улсын 22 мянган иргэн тус улсад амьдарч байгаагийн 60 хувь нь Шинэ Өмнөд Уэльс мужид байна.

Гэрэл зургийн эх сурвалж: SBS Australia.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.