Багануурын батерей хуримтлуурын станц төвийн системд 1800 мВт эрчим хүч нийлүүлжээ
Чихэнд чимэгтэй
2024-12-17
Багануур дүүрэгт байгуулсан 50 мВт хүчин чадалтай, 200 мВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станц энэ сарын 6-нд төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн талаар НЗДТГ мэдээллээ. Станцын барилгын ажлыг өнгөрөгч есдүгээр сарын 15-нд эхлүүлэн хоёр сар гаруйн хугацаанд барьж 11 дүгээр сарын 29-30-нд техникийн комисст хүлээлгэн өгсөн билээ. Улмаар 12 дугаар сарын 1-нд батерейн туршилт, тохируулгыг хийж, 6-нд станцын 1, 2 дугаар блокоос 25-30 мВт эрчим хүчийг төвийн системд анх нийлүүлсэн байна. Үүний дараа 3, 4 дүгээр блокийг ашиглалтад оруулж өдөрт 40-50 мВт эрчим хүч төвийн системд нийлүүлэх болжээ. Ингэснээр нийт 12 өдөрт буюу өнгөрөгч баасан гарагийн байдлаар төвийн сүлжээнд нийлүүлсэн эрчим хүчний хэмжээ нь 1800 мВт болсон аж. Багануурын батерей хуримтлуурын станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал 25 мянга орчим өрхийг цахилгаанаар хангах боломжтой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.