images

Монгол залуус Японы соёл, уламжлалтай газар дээр нь танилцана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-06


     Япон улсын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ш.Кикүма өчигдөр Монгол-Японы хүний хөгжлийн төвд “Jenesys-2022” хөтөлбөрийн хүрээнд Япон улсад зочлох залуучуудтай уулзалт хийжээ. Тус хөтөлбөр нь Японы талаарх ойлголтоо дээшлүүлж Японы гадаад харилцааг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй таниулан сурталчлах зорилготой гэнэ. Хөтөлбөр энэ сарын 6-13-ны өдрүүдэд болох бөгөөд 40 монгол залуу Япон улсын шинжлэх ухаан, технологи, уламжлалт соёлоос суралцахаас гадна япон айлд зочлох юм. Энэ арга хэмжээ өмнө нь коронавирусийн халдварын улмаас цахимаар болж байсан бол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан энэ жил ийнхүү монгол залуучуудыг Япон улстай танилцуулахаар илгээж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.