images

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцов

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-12-06


     Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Токио хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн VI чуулганд оролцжээ. Энэ удаагийн чуулганыг Японы ерөнхий сайд Ф.Кишида нээн үг хэлсэн бөгөөд чуулганд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Сима Бахус тэргүүтэй олон орны эмэгтэй ерөнхийлөгч, ерөнхий сайд нар оролцож эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөөгийн хөгжил, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы Өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцон үг хэлж жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр манай авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагын талаар онцлон тэмдэглэсэн байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.