Өвөр Монголын нутгаас шинэ чулуун зэвсгийн үед хамаарах лууны сийлбэр олдлоо
Анд нөхдийн мэдээ
2023-08-24
Археологичид энэ долоо хоногийн эхээр Өвөр Монголын Чифэн хотоос шинэ чулуун зэвсгийн үеийн Хуншань соёлд хамаарах дунгийн хясаагаар хийсэн лууны олдвор оллоо. Өмнө нь Хуншань соёлд хамаарах хашаар хийсэн C хэлбэрийн лууны бэлгэ тэмдэг бүхий сийлбэр олдож байсан ч энэ удаагийн олдвор сийлбэрийн арга, загвараараа нэлээд ялгаатай гэнэ. Мөн хаш луунаас илүүтэй дунгийн хясаагаар хийсэн лууны шүд, сүүл зэрэг биеийн хэсгийг илүү бодитой, нарийн дүрсэлсэн байгаа аж. Тус олдвор нь мөн мушгирсан их бие, C хэлбэртэй бус бөгөөд олны дунд тархсан луугийн зураг шиг биш гэнэ. Энэ тухай Өвөр Монголын Соёлын дурсгал, археологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Сун Жиншан “Энэ бол Хуншань соёлын эхэн үе дэх луугийн бэлгэдлийн тухай археологчдийн мэдлэгийн цоорхойг нөхсөн чухал олдвор” хэмээн ярьжээ. Тус олдвор нь 20 см урттай, эвлүүлдэг тоглоомтой төстэй бөгөөд сүүл, их бие, толгой хэсэг нь дунгийн хясаанаас бүтжээ. Уг олдворыг Хуншань соёлын хоёр шаазан ваарны хэлтэрхийн хажуугаас олсон бөгөөд ижил төст өмнөх хаш чулуун олдворуудаас ялгаатай нь зан үйл, тахилгын газраас бус жирийн иргэдийн сууринаас олдсон байна. Хуншань соёл гэдэг нь нь Зүүн хойд Хятадын Баруун Ляо голын сав газарт оршиж байсан шинэ чулуун зэвсгийн үеийн соёл бөгөөд МЭӨ 4700-2900 онд хамаарна. Дэлхий дахинд хаш чулуун дээрх сийлбэрээрээ танигдсан энэ соёлын дурсгалт газрууд Өвөр Монголын нутгаас Ляонин муж хүртэл сунан тогтжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.