Японы эзэн хааны гэр бүлийнхэн бичсэн шүлгээ уншив
Анд нөхдийн мэдээ
2024-01-22
Жил бүр болдог Японы эзэн хааны шинэ жилийн шүлгийн уншлага өнгөрөгч баасан гарагт болж, хаан Нарүхито, хатан Масако, гүнж Айко, ханхүү Фүмихито, гүнж Кико нар оролцов. Энэ жилийн яруу найргийн уншлагын сэдэв нь энх тайван бөгөөд шүлгээ эртний танка шүлгийн маягаар 5-7-5-7-7 гэсэн 31 үетэйгээр бичдэг байна. Яруу найргийн уншлагад зориулан эзэн хаан Нарүхитогийн бичсэн шүлгийг Эзэн хааны мэдээллийн агентлаг албан ёсоор англи хэлээр орчуулан олон нийтэд сонирхуулжээ.
“Seeing the smiles of the people
I meet during my many journeys
Throughout the country”
Харин хатан Масако өдгөө 22 настай охиноо ахлах сургуулийн гуравдугаар ангид байхдаа Хирошимад анх очсон тухай бодож дараах шүлгийг бичсэн байна.
“How moved I was to read
My daughter's deep feelings for peace
After her first visit
To Hiroshima”
Гакүшюүин их сургуулийн япон хэл, уран зохиолын ангийн оюутан Айко гүнж энх тайвны тухай:
“Surviving centuries of hardship
The words of Waka poems
Touch my heart today” хэмээн бичжээ. Яруу найргийн уншлагын өдөр тус улсын эзэн хааны гэр бүлийнхэн 10 шүлэг уншсан бол иргэдийн дунд нээлттэй зарласан уралдаанд 15 мянга гаруй шүлэг ирснээс шилдгүүдийг тодруулан ордондоо урьж уншуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.